Хамарын хийд энергийн төвийн аялал 10/02

2020-09-23   5
"ХАМАРЫН ХИЙД ЭНЕРГИЙН ТӨВ" аялалд урьж байна.

Аялал 2020.10.02-ны БААСАН гаригийн орой 18.00 цагт гараад БЯМБА гаригийн орой ирнэ.

Аялал 1 өдөр 1 шөнө байх бөгөөд унаа, хөтөч, хоол ороод нийт зардал 55000 төгрөг болно.

Бүртгэл : 80382858, 9417-3707, 85657070 утсаар холбогдох болон оффисын байран дээр ирж уулзан бүртгэлээ баталгаажуулах боломжтой.

Энэ удаагийн аялал нь Лусын тамга эвдэх зан үйлд даган баясах, үр хүүхэд, ахуй амьдралаа даатгах тусгай мөргөлийн аялал бөгөөд өглөөний наранд өргөл өргөж, хүслийг биелүүлэгч хар ууланд гарч, хамрын хийдэд мөргөх, эхийн умай хаданд очих зэрэг олон сонирхолтой хөтөлбөрийг багтаасан.

“Азийн аялал” компани
Хаяг: ЧД, Барилгачдын талбайн зүүн хойд талд БАРИЛГА КОРПОРАЦИ, 3 давхарт А3 тоот

ДЭЛХИЙН ЭНЕРГИЙН ТӨВ ХАМАРЫН ХИЙДИЙН АЯЛАЛЫН ХӨТӨЛБӨР

Баасан гараг

18:00 Цугларч аялалын унаандаа сууна.
21:00 УБ хотоос хөдөлнө.

Бямба гариг
05:00 Дорноговь аймаг, Сайншанд хотод очно.
06:00 Нар харах ёслол. Нарны энерги авах. Мөөм овоонд мөргөх
07:30 Өглөөний цай / аялагч өөрөө/
08:30 Алтан хонх
09:00 Билэг билгүүний эх дагина Мажиг Тойног бурханы жинсрэг цутгахад даган баясана.
10:00 Тусгай хөтөлбөрийн дагуу явна.
ҮЗЭХ ЗҮЙЛС:
1. Мөөм овоо (Энд зөвхөн сүүн тахил өргөж ажил үйлсээ даатгадаг ба цагаан идээ сүү өргөдөг заншилтай )
2. Энх тайвны хонх
3. Шамбалын орон
4. Хилэнцийг арилгах Алтан хаалга
5. Бирдийн ходоод
6. Сэржим өргөх талбай
7. Өвгөн Суврага
8. Хамарын хийд
9. Алтан гавал овоо
10. Бясалгалын агуй
11. Эхийн умай
12. Ноён хутагтын сэнтий
13. Эрүүл мэндийн хад
14. Номын агуй
15. Хүслийн хар уул

15:00 Өдрийн хоол /Сайншанд аялагч өөрөө/
16.30 Сайншандаас УБ буцна.
22.00 УБ-т ирнэ.

Бүртгэл: 2020.10.01-ийг хүртэл
- 50% төлснөөр аялал баталгаажна.
80382858
Үнэ
55,000
2019 © OPA.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.