Дэмчогийн хийдийн аялал 9/25 100К

10 өдрийн өмнө   1
#Дэлхийн_энергийн_төв_цэг_ДЭМЧОГИЙН_ХИЙД
#Маршрут: Улаанбаатар хот-Дэмчогийн хийд-баяжихын агуй-Дундговь аймаг- Улаанбаатар хот
#Аяллын урт: 1800 км
#Аялалд_гарах_өдөр: 2020 оны 09-р сарын 25ны Баасан гаригийн үдээс хойш 16:00цагт Саппоро хойд талын Мөнгөн гүүр эмнэлэг хажуугийн зогсоолоос хөдөлнө.
Аялалын танилцуулга: Өмнөговь аймгийн Байгалийн үзэсгэлэнт газар
Moнголоос UNESCO - гийн Дэлхийн ѳвд бүртгэлтэй Түүх соёлын дурсгалт ѳв, дугана, дацанг байгалийн ѳвѳрмѳц онцлог тогтоц бүхий газруудыг оюун билгээрээ шинжин тухайн газар орныхоо увдисыг шингээсэн бүтээн байгуулалтуудыг хийж, хойч үе бидэндээ аравнай шүнтэйгээр /ариун дагшинаар нь үлдээж чадсан хүмүүн болбоос Монголын тамгатай хутагтуудын нэг, агуу их соён гэгээрүүлэгч, Дорнын их яруу найрагч, сурган хүмүүжүүлэгч, гүн ухаантан, Говийн 5-р ноён хутагт Д.Данзанравжаа ( 1803 - 1856 )хутагт билээ. Хутагтын 1827 - 1834 оны хооронд галбын говь - Дэлхийн энергийн тѳвд байгуулсан чандмань 3-н ( Дэмчог, Рит, Цагаан толгой ) юм. Цагаан толгой гээд ганцаараа цав цагаан өнгөтэй нэг толгой байна. Зүүн хойно нь Цагаан толгойн хийд байдаг. Түүгээр нь бас нэг булаг урсдаг. Эндээс баруун зүгтээ Улаан сахиусын хийд /Рит, Эрээт хэмээн нэрлэдэг хийд/, Дэлхийн энергийн төв цэг- Дэмчигийн хийд, Хийдийн туурь нь их цэвэр хадгалагдаж үлдсэн байна. Сүм дугана нь нураагүй суурыг нь ухаж эвдээгүй байна. Хийдийн барилга маш шигүү баригдсан. Дугана дацангууд нь маш сүрлэг том орон хийд байжээ. Эргэн тойрон цориотой. Баруун зүүн талаараа ус урсдаг саарьтай, цаагуураа мөн хадан цохио саарьтай. Ардаа жастай хамгийн хойно нь найман жижиг суварга, урд талд нь Саран хөхөөний жүжиг тоглогддог байжээ.
#Та_манай_аялалаар
- Ловон Бадамжунай бурханы шүтээн бүхий Авидын суварга
- Нархажодын суварга хэмээх Соёмботой суварга
- Бэлэг хад
- Жижиг найман суварга
- Энергийн суудал хад
- Эрээт хийд /Рит буюу Улаан сахиусын хийд/
- Баяжихын агуй
- Эхийн умай
- Мэлхий цохио
- Оюу толгойг гаднаас нь харна.
#Аялалын_зардал_100000_хоолгүй

Аяллын үнэнд замын хүнс, хоол, үзвэрийн төлбөр, ахуйн зардал ороогүй болно.

САНАМЖ
- Аялал нь хөтөчөөс өгсөн аюулгүй байдлын болон бусад зааварчилгааны дагуу явагдана.
- Аялагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглоно.
- Хүүхэдтэй аялаж байгаа тохиолдолд асран хамгаалагч, эцэг, эх нь аюулгүй байдлыг хангаж авч явах үүрэгтэй.

#Аялалын_дэлгэрэнгүй_хөтөлбөр
Эхний өдөр- Баасан гариг
16:00 цагт Саппоро хойд талын Мөнгөн гүүр эмнэлэг хажуугийн зогсоолоос хөдөлнө.
19:30 цагт Мандалговьд оройн хоолонд орно. /аялагчид өөрсдөө хоолны мөнгөө төлнө/
20:30 цагт Автобусандаа сууж цааш хөдөлнө.
Автобусандаа унтаж амрах тул нөмрөх зүйл, дулаан хувцас бэлдэж авч явна уу.
Хоёр дахь өдөр- Бямба гариг
05.00 цагт Дэмчогийн хийдэд ирнэ.
Гэр, байшингаа хүлээж авна.
05:30 цагт Дэмчогийн хийдийн энергитэй газар орны уулсын цаанаас өглөөний нарыг угтаад Энергийн төв Дэмчогийн хийдтэй танилцаж энерги аваад, хүслээ шивнэн залбирч, ажил үйлсээ даатгана.
08:00 цагт Өглөөний цайгаа ууна /Борцтой будаатай цай, гэрийн боорцог/
/аялагчид өөрсдөө хоолны мөнгөө төлнө/
12:30 цагт Өдрийн хоолоо зооглоно. /Гуляш, сонголтоор нарийн мах/
/аялагчид өөрсдөө хоолны мөнгөө төлнө/
13:30 цагт Рит хийд үзэж сонирхоно.
19:30 цагт Оройн хоолоо иднэ./Мантуутай ногоотой шөл/
/аялагчид өөрсдөө хоолны мөнгөө төлнө/
23:00 цагт Амарна
3 дахь өдөр- Ням гариг
07:00 цагт Өглөөний цайгаа ууна. /Бантан, сонголтоор Сүүтэй будаа, талх варьен/
/аялагчид өөрсдөө хоолны мөнгөө төлнө/
07:30 цагт Гэрээ хүлээлгэж өгөөд аян замдаа гарна.
08:00 цагт Баяжихын агуйд очиж эд агуурс дуудах зан үйл хийнэ
Эхийн умай агуйд очиж нүгэл хилэнцээс салж ариусах зан үйл хийнэ.
11:00 цагт Оюу толгойн бүтээн байгуулалтыг гаднаас нь харна.
14:30 цагт Ханбогдод Өдрийн хоолоо иднэ.
/аялагчид өөрсдөө хоолны мөнгөө төлнө/
04:30 цагт УБ хотод ирснээр аялал өндөрлөнө.

Утас-: 80382858,94173707,85657070
80382858
Үнэ
100,000
2019 © OPA.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.